Биткойныг шүүмжлэв

0
хуваалцах
682
үзсэн

Ц.БАЯР

 

“Зууны мэдээ” сонин “Golomt capital” Үнэт цаасны компанитай хамтран хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүргэж байгаа билээ.

 

Өчигдөр  МХБ-д хувьцааны нэг багцын арилжаа хийгдлээ

 

 МХБ-д бүртгэлтэй “Стандарт агрикалчер групп” ХК-ийн 13.607.865 ширхэг хувьцааг тус бүр нь 75.01 төгрөгөөр буюу нийт 1.021.950.662 төгрөгийн үнийн дүн бүхий багцын арилжаа явагдсан байна.

 

АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн биткойныг шүүмжиллээ

 

АНУ-ын холбооны нөөцийн тэргүүн биткойн нь мөнгөн гүйлгээ хийх хамгийн үр ашиггүй арга зам гэж тодорхойлоод хөрөнгө оруулагчид болон олон нийтэд аюул учруулж болзошгүйг сануулж байна. Түүний үзэж буйгаар биткойны ард хууль бус санхүүжилт хийгдэж, санхүүгийн тогтвортой байдал алдагдаж болзошгүйг онцолж байна. Мөн биткойн олборлож, гүйлгээ хийхэд ашиглаж буй эрчим хүчний зарцуулалт нь Digiconomist-оос тооцоолсноор Шинэ Зеландын улсын эрчим хүчний хэрэглээтэй тэнцэж байгаа аж.

 

HUAWEI КОМПАНИ НУГАЛДАГ ГАР УТАС БҮТЭЭЛЭЭ

 

Даваа гарагт Huawei компани нугалдаг гар утсаа олон нийтэд танилцуулсан нь бусад гар утас үйлдвэрлэгчдийг цочролд оруулж байна. Нугалдаг The Huawei Mate X2 утасны онцлогууд нь гадна болон дотор дэлгэцийн нугалаагүй байх үеийн урт тус бүр 6.45 инч, 8 инч,  арын камер томруулах дөрвөн мэдрэгчтэй, процессор нь Kirin 9000, Huawei утаснуудаас анхны өөрийн гэсэн HarmonyOS үйлдлийн системтэй юм. 256 GB хувилбар нь 17.999 юаниар, 512 GB хувилбар нь 18.999 юаниар үнэлэгдэж байна.

 

Технолгийн салбарын хувьцаануудын уналт индексийг унгалаа

 

Даваа гарагт технологийн салбарын хувьцаанууд өндөр уналт үзүүлснээр хөрөнгийн биржийн индексүүд дагаад уналаа. Тодруулбал, технологийн салбарын аваргууд болох Tesla 8.6 хувь, Apple, Amazon ,Microsoft,  тус  бүр хоёр хувийн уналтыг үзүүлсэн юм. Үүнээс болж S&P 500 0.8, Nasdaq Composite 2.5 хувь тус тус унасан байна.  Бондуудын хүүгийн өгөөж өсөөр байгаа нь growth төрлийн хувьцаануудыг худалдан авах эрэлтийг бууруулж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)