Б.ОД

Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл  орон даяар  энэ сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар элсэлтийн ерөнхий шалгалтад  бэлтгэж буй сурагчид цогц мэдээлэл авах боломжтой. Энэ цахим хуудсанд өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд хийсэн дүн шинжилгээ, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой теле хичээл, жишиг даалгаврууд, Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, хэрхэн бүртгүүлэх гэсэн цаг үеийн мэдээ мэдээлэл багтсан юм.

Эх сурвалж:www.polit.mn