С.САРУУЛ

Монгол, Франц Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болжээ.

Эх сурвалж: www.polit.mn