Б.ДОЛЖИНЖАВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр AstraZeneca вакцины эхний тунг хийлгэсэн. Түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэлээ.  

 Энэ үеэр  тэрээр "Вакцинжуулалттай холбоотой программ хийсэн. Вакцин хийлгэсэн тухай лавлагааг англи, монгол хэл дээр бэлтгэсэн. Ингэснээр вакцин хийлгэсэн иргэн гадаадад зорчихоор бол лавлагаагаа үзүүлээд зорчих боломжтой. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид халдвартай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулахаар төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангасан.Дараагийн ээлжид хүлээн авах вакцинуудаа төлөвлөгөөнийхөө дагуу ээлж дараатайгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан вакцинжуулалтыг хийж дуусгана” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn