Т.САЙХАН

AstraZeneca вакцины 150 мянган хүн тунг Энэтхэг улсаас хүлээн авлаа гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Оксфордын AstraZeneca вакцины эхний татан авалтын нислэг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эхлээд дархлаажуулах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг хийлгэнэ гэж мэдэгдсэн билээ.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэллээ.

Вакцин хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд дээжийг Шадар сайд С.Амарсайхан хүлээлгэн өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn