Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.02.20/ өглөө. Баасан гаригт 35 тохиолдол илэрснээс долоо нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрчээ.  

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 19-нд 44503 хүнд шинжилгээ хийхэд 35 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс долоо нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. Ес хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр 54 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 26 нь анхны шинжилгээгээр, 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн байна.Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс 2-3 гурван тохиолдол илэрсэн. Бусад 28 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2586 болсон” гэж ярилаа.

 

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

 

БГД-ийн 5,9,12 дугаар хороо

ХУД-ийн 9, 21 дүгээр хороо /18 дугаар хороонд шинээр өвчлөл нэмэгдсэн/

БГД-ийн 3, 5,9,12,25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6,7,18,31,39 дүгээр хороо

ХУД-ийн 2,4,9,21 дүгээр хороо

ЧД-ийн 2,6,12 дугаар хороонд хийсэн шинжилгээгээр эдгээр тохиолдлууд илэрсэн байна.

Дотоодын халдварын тохиолдол 2072 /2021.02.20/

 

Улаанбаатар хотод-1746 

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 Эх сурвалж:www.polit.mn