Б.ОД

 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг вакцины төлөвлөгөөний талаарх мэдээлэл өглөө. Тэрээр "Хөл хорио дууссаны дараа буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалт эхэлнэ. Вакцинжуулалтыг долдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Бид вакциныг нэг улсаас биш 4-5 улсаас авахаар төлөвлөсөн. Энэ сарын 22-нд Оксфордын АстраЗенека, орой нь дараагийн вакцин ирнэ.Монгол Улсад насанд хүрсэн хоёр сая орчим хүн байна. Хүүхдэд тарих вакциныг Англид туршиж байгаа. Нийт хүн амдаа хүрэлцэхүйц вакциныг нийлүүлэхээр төлөвлөж байна. Олон улсад вакцин тариулсан гэрчилгээ шаардаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Авиа компаниудаас эхлээд вакцин тариулсан гэрчилгээг харж агаарын тээврийн үйлчилгээ өгөхөө мэдэгдээд эхэлсэн. Тиймээс вакцинд хамруулсан иргэддээ Монгол Улс гэрчилгээ олгоно" гэж ярилаа.

 

Эх сурвалж:www.polit.mn