Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМЯ-наас COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.02.19/ өглөө.Улаанбаатар хотод пүрэв гаригт 58 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2551 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 47110 хүнд шинжилгээ хийхэд 58 тохиолдол бүртгэгдлээ. 10 тохиолдлыг "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад найман тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253,617 хүнийг шинжилгээнд хамруулж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрлээ. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм" гэв.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд батлагдсан тохиолдлын байршлууд:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

Эх сурвалж:www.polit.mn