Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр, маргааш ихэнх нутгаар тогтуун байна гэж мэдээлэв. Хоёрдугаар сарын 20-нд Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, хоёрдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи хоёрдугаар сарын 20, 21-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Хоёрдугаар сарын 21-нд нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

 

Эх сурвалж:www.polit.mn