Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн зарласан. "Олон улсын эх хэлний өдөр"-ийг улс орнуудын соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлүүдийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1952 онд Бангладеш улсын иргэд өөрсдийн эх хэл болох Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд Бангладеш улсад 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэгээс Олон Улсын эх хэлний өдөр үүсэлтэй юм. Монгол Улс 2017 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийтэд хандсан анхны зарлигаа гаргасан нь жил бүрийн есдүгээр сарын 01-нийг "Эх хэлний өдөр" болгон тэмдэглэх тухай байв. Энэ өдөр эх хэлээ сурталчлах, бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлж хэвших, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн хичээлийн эхний өдрийн нэгдүгээр цагийг монгол хэл, Монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг зарлиг болгосон юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1613.02.21. Оросын үндэсний ассемблей хаан ширээнд I Михайлийг суулгаснаар Хаант Орос улсад Романовын угсааны хаанчлал эхлэжээ.

1842.02.21. Америкийн зохион бүтээгч Жон Грийнау оёдлын машины анхны патентыг авчээ.

1848.02.21. Карл Маркс болон Фридрих Энгельс нар алдарт "Эв хамт намын тунхаг" номоо хэвлүүлэв.

1878.02.21. АНУ-ын Коннектикут мужийн Нью Хавен хотод телефон холбооны компани анх удаагаа байгуулагджээ.

1916.02.21. Дэлхийн нэгдүгээр дайн: Франц улсад Вердугийн тулаан эхэлжээ.

1918.02.21. "Каролина тоть" шувууны хамгийн сүүлийн төрөл нас баржээ.

1919.02.21. Германы социалист үзэлт Курт Айснер халдлагад өртөн амиа алдав. Тэрээр Бүгд найрамдах социалист Бавари улсыг байгуулах суртал ухуулга хийж байжээ.

1921.02.21. Ираны Тегран хотод Реза Шахын зохион байгуулсан бослого амжилттай болов.

1925.02.21. Алдарт "Нью Йоркер" сэтгүүл анхны дугаараа эрхлэн гаргав.

1937.02.21. Үндэстнүүдийн лиг Испанийн иргэний дайнд гадны иргэдийг "сайн дураар" гэх нэрээр татан оролцуулахыг хоригложээ.

1945.02.21. Дэлхийн хоёрдугаар дайн: Иво Жимагийн тулааны үеэр хүчтэй далайн шуурга болж АНУ-ын нэг хөлөг бүрэн сүйрч, бас нэг хөлөг их хохирол амсчээ.

1948.02.21. Америкийн автомашины хамгийн том уралдаан болох "НАСКАР" зохиогдож, уидрлагын бүрэлдэхүүнтэй болжээ.

1952.02.21. Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль бүх иргэдийг иргэний үнэмлэхтэй болгох шийдвэр гаргав.

Эх сурвалж www.zms.mn