С.САРУУЛ

Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч ээж  шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50 хувийг өмнө нь даатгуулж байсан эсэхээс хамаарч тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс хариуцан төлөхөөр болжээ. Даатгуулагч сайн дурын даатгалын гэрээг нэг удаа байгуулах бөгөөд жил бүр сунгуулах шаардлагагүй юм. Тусгай зохицуулалттай тул "сайн дурын даатгалын цахим систем" ашиглан тус нөхцөлөөр шинээр гэрээ байгуулах боломжгүй бөгөөд харъяа Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ доорх сувгуудаар холбогдож, гэрээгээ байгуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Caption

Эх сурвалж: www.polit.mn