Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон монголын түүхэнд хоёрдугаар сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1931 оны энэ өдөр Америкийн нэрт зохиолч Тони Моррисон мэндэлжээ. Моррисон Клой Энтони Огайо муж улсын Лорейн хотод ажилчны гэр бүлд төрсөн байна. Тэрээр Харвардын их сургуулийг Уильям Фолкнер, Виржиния Вульфын уран бүтээлийг судлан докторын диссертаци хамгаалснаар дүүргэжээ. Үүний дараа Моррисон "Рэндом Хаус" хэвлэлийн газар хэдэн жил ажиллаж байгаад багшилж эхлэсэн юм. 1989 оноос тэрээр Пристоны их сургуулийн соёлын эрдэм шинжилгээний профессороор ажиллав. "Хамгаас цэнхэр нүдэн" нэртэй анхны номоо Моррисон дөчин насандаа бичсэн байна. Түүний дараа "Сула" роман хэвлэгдэн гарсан бөгөөд АНУ-ын үндэсний номын шагналыг хүртжээ. 1977онд "Соломоны дуулал" ном нь Үндэсний шүүмжлэгчдийн шагналыг авав. Жинхэнэ нэр хүндийг түүнд "Хайртай охин" роман авчирсан байна. Энэ нь боолчлолоос охиноо аврахын тулд оргож яваа боол хүүхний тухай түүх юм. Зохиолч энэ бүтээлээрээ Пулитцеровын шагналыг хүртжээ. Түүний бас нэг томоохон зохиол бол "Жаз" хөгжим роман билээ. Тони Моррисоны зохиолын гол сэдэв нь хүмүүсийн хоорондын арьс өнгөний харьцааны ээдрээт асуудал юм. 1993 онд тэрээр Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг "Америкийн бодит байдлын чухал төлөвийг уран сайхны хvч болон яруу тансаг аргаар романууддаа дахин босгосноороо" хvртсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1781.02.18. Английн Голландын дөрөвдүгээр дайн: Одоогийн Гана улсын “Алтан эрэг”-т Английн ахмад Томас Шерли экспедиц хийхээр болов. Тухайн үед энэ газрыг Голландчууд захирдаг байв.

1873.02.18. Болгарын хувьсгалын удирдагч Васил Левскиг Оттоманы эзэнт гүрний засгийн газар Софи хотод дүүжлэн хороов.

1885.02.18. Алдарт зохиолч Марк Твейний “Хаклберри Финнд тохиолдсон адал явдал” зохиолоо АНУ-д хэвлүүлжээ.

1911.02.18. Их Британийн Засгийн газар анх удаагаа агаарын илгээмжийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэв. Албан ёсны анхны нислэгийг Хенри Пикье гүйцэтгэж Британийн Энэтхэгийн Аллахад хотод 6,500 захиа хүргэжээ.

1918.02.18. Монгол Улсын хурлын газраас хууль зүйн бичгийг гаргах тухай тогтоол баталжээ.

1942.02.18. Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны арми Хятадын Сингапур арлыг эзлэн түрэмгийлэх цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.

1943.02.18. Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистууд “Цагаан сарнай” хөдөлгөөний гишүүдийг баривчилжээ.

1946.02.18. Британийн засгийн газар өөрийн мэдлийн Британийн Энэтхэг улсад “Хатан хааны тэнгисийн хүчин”-г 78 хөлөг онгоц, 20,000 завьчинтайгаар байгуулав.

1957.02.18. Британийн колониудын нэгдсэн захиргаа Кенийн босогчдын толгойлогч Дедан Киматиг цаазлах шийд гаргав.

1965.02.18. Гамби улс Их Британиас тусгаар тогтнов.

Эх сурвалж www.zms.mn