Франц:“Спутник V”-ын тусламжтайгаар Орос геополитик ялалт байгууллаа

0
хуваалцах
739
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

Орос улс “Спутник V”-ын тусламжтайгаар геополитик ялалт байгууллаа гэж Францчууд зарлажээ. Францын улс төрч Паскаль Бонифас Ouest France хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлсэн байна.

Шинжээчийн үзэж буйгаар COVID-19-н эсрэг вакцин гаргаж аван түгээх нь “вакцины дипломат ёс” гэх ойлголтыг бий болгожээ. Барууны улсууд энэ тал дээр дорвитой ахиц гаргаагүй байхад, Москва энэ тулаанд геополитикийн ялалт байгууллаа.

“В.Путин вакцинаа танилцуулахад олон улс шоолж байсан. Спутник нэрийг нь сонсоод, ЗХУ буцаад сүртэй стратегитайгаа буцаад ирж буй мэт сэтгэгдэл төрж байсан. Гэвч энэ вакцин үр дүнтэй байна” гэж тэрээр нэмж хэлэв.

 “Спутник V” нь академич Н.Ф.Гамалейн төвд гаргаж авсан COVID-19-ийн эсрэг анхны вакцин юм. Оросын ЭМЯ нь наймдугаар сарын дундуур бүртгэж аван, 12 дугаар сараас эхлэн оросуудаа вакцинжуулж эхэлсэн.

Өнгөрсөн долоо хоногт The Lancet сэтгүүлд сайн дурынхны III үеийн туршилтын дүгнэлт нийтлэгдсэн. Судалгаагаар 91,6% үр дүнтэй гэж гарсан. Гамалейн төвийн эрдэмтдийн мэдээлж буйгаар уг вакцин нь хамгийн хүнд хэлбэрийн  COVID-19-өөс хамгаалах чадвартай гэж мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: www.ria.ru

10. 70
Чанартай ийм вакцинаар ард хангах хэрэгтэй