Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон монголын түүхэнд хоёрдугаар сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Эрмитаж нь IIЕкатерина хатан хаан 1764 онд берлиний бизнесмен И. Гоцковскийгээс голланд,фламандын зураачдын  225 бүтээлийг худалдан авсны дараа  хувийн цуглуулга маягаар үүсчээ. Зургуудын ихэнх нь  чимээгүй тусгаар өрөө тасалгаанд өлгөөтэй байлаа. Тэгээд л  "Эрмитаж" (далдлагдсан газар) гэх утгатай франц нэр авчээ. Эрмитажийн музей нь дэлхийн урлагийн 3 сая орчим бүтээлийг агуулсан агуу цуглуулга юм.  Энэ музей нь дундад зууны сүүл үеэс манай үеийг хүртэлх гайхалтай бүтээлүүдийг цуглуулж чадсан тийм л цуглуулгатай бөгөөд зургуудыг нь харахад тухайн үеийн амьдрал орчин нүдний өмнө амилах шиг л санагддаг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн алдарт зураачдын бийрээр бүтсэн 4000 гаруй гайхалтай бүтээлүүд багтсан байдаг нь өнөө цагийн жинхэнэ баялаг гэж хэлж болно. Эрмитаж урлагийн бүтээл сонирхогчид үнэлэгчдийн өмнө баруун европын баялаг, тансаг бүтээл, Фландр болон Голландын зураачдын амь мэт бүтээл, XVII — XVIII зууны үеийн Англи, Испанийн мастеруудын дотоод ертөнц, зүрх сэтгэлийн халуун дулааныг мэдрүүлсэн бүтээлүүдээ дэлгэдэг. Түүн дотор Сэргэн мандалтын эхэн үеийн Италийн сэтгэл хөдөлгөм мэдрэмжтэй бүтээлүүд хүний сэтгэлд үлддэг. Тухайн үеийн сонгодог стиль өнгө хослолыг тод харуулсан бүтээлийг тухайн үеийн алдарт зураачид бүтээсэн байдаг. 1852 оны хоёрдугаар сарын 17-нд Баварийн уран барилгач Лео фон Кленцегийн зураг төслөөр хоорондоо холбоотой байрнуудаас бүрэлдсэн Ордны эргийн талбайн нэг барилга Шинэ Эрмитажийн нээлт боллоо. Тэр өдөр  олон нийтэд бүх музейг нээж харуулсан бана. Зууны хоёрдугаар хагаст орос зураачдын бүтээлийг худалдан авч музей үзмэр улам өргөжсөн юм. 1956 онд Эрмитажийн гурав давхар нээгдсэн байгаа. Тэнд франц импрессионистуудын танхим  байгаа ба тэр жилийн хавар тэнд Пикассогийн анхны үзэсгэлэн явагджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1863.02.17. Женевийн хэсэг иргэд нэгдэн Зовж зүдэрсэн хүмүүст туслах олон улсын зөвлөлийг байгуулсан нь Дэлхийн улаан загалмайн нийгэмлэгийн үндэс суурь болжээ.

1904.02.17. Италийн Милан хотын Ла Скала театрт алдарт "Эрвээхэй хатагтай" дуурь анх удаа тайзнаа тавигджээ.

1933.02.17. Америкийн алдарт "Newsweek" сэтгүүл анхны дугаараа гаргав.

1944.02.17. Дэлхийн хоёрдугаар дайн: Эниветокын тулаан эхлэв. Тулаан эхэлснээс тав хоногийн дараа Америкийн ялалтаар өндөрлөжээ.

1949.02.17. Шинээр байгуулагдсан Израйль улсын анхны ерөнхийлөгчөөр Чейм Вайцманн сонгогдов.

1959.02.17. Вангорд хөтөлбөр: Дэлхийн хамгийн анхны цаг уурын хиймэл дагуулыг үүлний системд оруулав.

1964.02.17. Жеан-Иллейр Обаме Габоны засгийн эрхийг хүчээр авч Леон Мбагын засаглалыг түлхэн унагав.

1968.02.17. Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдарын танхим АНУ-ын Массачусетс мужийн Спрингфильд хотод байгуулагджээ.

1992.02.17. Нагорно-Карабахын дайн: Арменийн арми Гарадажли хотыг эзэлж Азербайжанийн энгийн номхон 20 иргэнийг хороов.

1995.02.17 Перу-Экуадор улсын хооронд дайн дэгдэв.

Эх сурвалж www.zms.mn