Илон Маск Clubhouse-д Путинг урилаа

0
хуваалцах
746
үзсэн

З.Батцэцэг

Илон Маск твитер хуудаснаа Кремлийн англи хэлтэй албан ёсны сайтыг тэмдэглээд, Оросоор “Тантай чатлах нь маш том нэрийн төрийн хэрэг болно” хэмээн бичжээ.  

Clubhouse нь урьд нь Google-д ажиллаж байсан хүмүүсийн зохиосон олон нийтийн сүлжээ юм. Зөвхөн дуут мессежээр хоорондоо харьцаж болдог. Хэрэглэгчид тусдаа өрөө үүсгэн, сонсож, ярилцаж болдог.

Уг сүлжээнд зөвхөн урилгаар ордог ба нэг хүн зөвхөн хоёр хүн урьж болдог байна.

Clubhouse-д Илон Маск, Марк Цукерберг, Опра Уинфри, Жаред Лето, “Яндекс”-н удирдагч Тигран Худавердян, Mail.ru Group-н үүсгэн байгуулагч Дмитрий Гришин нар орсон билээ.

Зарим шинжээчид их ирээдүйтэй сүлжээ гэж харж байхад нөгөө нэг нь дууны бичлэгийг луйврыг зорилготойгоор ашиглах эрсдэлтэй хэмээн эмээж байна. 

Эх сурвалж:www.polit.mn