Б.ДОЛЖИНЖАВ

Хүн төрөлхтөн оршин тогтнож буй үндэс суурь болсон үнэнч хайрын бэлгэ тэмдэг Гэгээн хайрын баярын өдөр буюу Валентины баяр өнөөдөр тохиож байна. Хоёр өөр ертөнц бүхий хоёр хүн нэгэн цул болоод хэдэн жил, хэдэн өдрийг хамтдаа өнгөрүүлснээс эс хамааран энэ баярыг тэмдэглэдэг билээ. Энэ гайхалтай өдрийг илүү “амттай”, мартагдашгүй, романтик болгоход тань туслах, хайрттайгаа хамтдаа хийх 15 зүйлийн жагсаалтыг хүргэж байна.

1.Хосуудад зориулсан тоглоом тоглох

-Та хоёр хамтдаа хамгийн сүүлд хэзээ тоглосон бэ. Хосын харилцааг дотно болгож, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх нэг  хэрэгсэл нь тоглоом юм. Тиймээс өнөөдөр  Talk, Flirt, Dare эсвэл  Our Moments шиг шинэ хосуудад зориулсан тоглоомыг тоглож үзээрэй.

2.Дуртай дууны жагсаалт гаргах

-Хэн нэгнийхээ дуртай зүйлийг мэдэж байх нь сайхан харилцааны хамгийн чухал үндэс юм. Тиймээс өнөөдөр хамтдаа нэг нэгнийхээ дуртай дууны жагсаалтыг гаргаарай. Ингэхдээ хайрын тухай, та хоёрын дурлал, учралын мартагдашгүй дурсамжийг сэдрээх дуунууд сонгоорой. Дараа нь дарс уунгаа дуртай дуунуудаа сонсож, дурсамжийнхаа тухай ярилцвал хэн хэнд нь гайхалтай мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна.

3.Ууланд гарах

-Амьдарч буй хотод чинь хүйтэн байсан ч Валентины баяраар ууланд гарна гэдэг маш сайхан санаа. Үзэсгэлэнт байгальд явган алхах нь өнөөдрийг хөгжилтэй, сэтгэл санаа тэнүүн өнгөрүүлэх шилдэг арга юм.

4.Зугаалах

-Таньд очиж үзэхийг хүсдэг музей, галерей эсвэл цэцэрлэгт хүрээлэн бий юу. Хэрэв байгаа бол өнөөдөр хэзээ ч очиж үзээгүй 1-2 газраа хайрттайгаа хамт зориорой. Ингэхдээ ямар нэгэн дүрд хувирч, олон сайхан зурагтай болоорой.

5.Хамтдаа шоколад хийх

-Час улаан дарс, зүрхэн хэлбэртэй шоколадгүйгээр Валентины баярыг төсөөлж болно гэж үү. Тэгвэл энэ удаа хамтдаа сэтгэлээ гарган хийсэн шоколад, дарсаар баяраа тэмдэглэж яагаад болохгүй гэж. Дарсны амт, шоколадны хэлбэр ямар байх нь чухал бус. Хамгийн гол нь энэ өдрийг та хоёр хэзээ ч мартахгүй байх болно.

6.Дурсамжийн цомогтой болох

-Хамтдаа авахуулсан зургаа цуглуулж байгаад өөрсдийн гараар гоёмсог зургийн цомог хийж үзвэл ямар вэ. Ингэхдээ цомгоо хүссэнээрээ чимэглэж, зурагнийхаа доор тайлбар бичиж болно.

7.Салхинд гарах

-Гэгээн хайрын баярыг өдрийг адал явдалтай, “галзуу” өнгөрүүлэх талаар бодож үзсэн үү. Ганцхан өнөөдөр тохитой бүсээсээ гарч, өөрсдийгөө чөлөөл. Машинаа унаад салхинд гар. Сонирхолтой, адал явдалтай зүйл туршиж үз.

8.Орондоо өглөөний цай уух

-Өнөөдөр гэрийн болон албаны бүх ажлаа зогсоогоорой. Өглөө босоод цайгаа орондоо ууж, бүтэн өдрийг хамтдаа дурлалын түүхийнхээ тухай дурсаж, ярилцаж өнгөрүүлэхийг санал болгож байна.

9.Чимэглэл хийх

-Баярынхаа өдрөөр гараараа хийсэн зүйлээрээ гэрээ чимэглэнэ гэдэг бас нэгэн гайхалтай санаа. Хамтдаа авахуулсан зургандаа зориулан гараараа жааз хийж, ханандаа өлгөвөл харахад сайхан биш гэж үү.

10.Хамтдаа оройн хоол хийх

-Гадуур хооллохын оронд хамтдаа хийсэн оройн хоолоороо зоог барих нь илүү романтик байх болно. Хэн нэгэнд нь хоол хийж байсан туршлага байхгүй бол хамтдаа туршиж үзэж, мартагдашгүй дурсамж бүтээгээрэй.

11. Захидал бичих

-Өнөөдрийг хүртэл хайртдаа захидал илгээж амжаагүй явна уу. Тэгвэл түүндээ яагаад дурласан, хамтдаа байхад ямар мэдрэмж төрдөгөөс эхлээд чин сэтгэлээ нээсэн хайрын захиаг гараар бичэн хоёр биедээ бэлэглэе. Онцгой сэтгэгдэл төрнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

12.Хайрын тухай кино үзэх

-Буйдан дээрээ тухлаад попкорноо гартаа бариад хайрын өдөрт зориулсан шилдэг кинонуудыг түүвэрлэж үзээрэй.

13. Хамтдаа шинэ зүйл сурах

-Бүжгийн дугуйлан, голфны клубээс эхлээд хэн хэн нь хийж үзээгүй шинэ сургалтад хамт хамрагдаарай. Сонирхолтой байх болно.

14.Дуу сонсох

-Дурлалын чинь түүхийг зузаатгаж, хайрын хүчийг тань улам нэмэгдүүлэх, чин зүрхний хайрын тухай шилдэг дуунуудыг сонсоорой.

15.Зүрхэн хэлбэртэй бялуу хийх

-Зүрхэн хэлбэртэй хоол хийх. Ингэхдээ пицца, гүзээлзгэний жигнэмэг, бялуу гээд өөрийн дуртай хоолоо сонгон зүрхэн хэлбэрт оруулаарай.

Эх сурвалж: Countryliving.com