Японы Фүкүшима мужид болсон газар хөдлөлт 7.1 магнитудад хүрчээ

0
хуваалцах
370
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Япон улсын зүүн хойд бүсэд бямба гаригт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 48 хүн гэмтжээ. Үүнийг 10 жилийн өмнөх буюу 2011 оны есөн магнитудын газар хөдлөлтэй ойролцоо хэмээн тус улсын Үндэсний цаг уурын агентлаг мэдээллээ. NHK агентлагийн мэдээлснээр Фүкүшима болон Мияаги мужуудад хамгийн багадаа 48 хүн гэмтсэн байна.Газар хөдлөлтийн төв цэг нь Фүкүшимагаас 60 километрт орших Намие хотоос зүүн хойд зүгт  болсон гэж АНУ-ын  Геологийн алба мэдээлэв. Газар хөдлөлт нь ойролцоогоор 36 миллийн гүн байсан боловч цунами үүсээгүй байна.

Гэхдээ замын далан нурж, хамгаалалтын хашлага шаварт дарагдсан байна. Мөн Канто, Тохоку, Токио мужийн 850 мянга орчим өрх цахилгаангүй болжээ. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ газар хөдлөлтийн дараа аль ч цөмийн үйлдвэрт асуудал гараагүй, хохирлыг тооцож байгаа гэж мэдэгдсэн юм.

2011 оны гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтийн үеэр цунами болж, Фүкүшимагийн гурван цөмийн цахилгаан станцад осол гарч,  цацраг идэвхит бодис агаарт цацагдсан билээ. Мөн 20 мянган хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ алдаж, 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Эх сурвалж:CNN