Загалмайтны аян дайн орчин үеийн шүүмжлэлийн эсрэг: “Малькольм ба Мари” кино

0
хуваалцах
963
үзсэн

З.Батцэцэг

-Хоёрдугаар сарын хамгийн хүлээлттэй байгаа онлайн киноны талаар Тамара Ходова тайлбар хийв-

Өнгөрсөн жилийн Сэм Левинсоны “Сэтгэл хөөрөл” гэх хүүхдийн хязгаарлалтын тухай сериал бүх дэлхийг туршсан жил болсон. Цар тахлаас болж “Сэтгэл хөөрөл”-ийн зураг авалт зогссон тул Левинсон багахан хэмжээний кино хийхээр шийджээ. Тэгж хоёрхон жүжигчин тоглосон сэтгэл зүйн драм бүтжээ. Дүрүүдэд Зендай, Жон Дэвид Вашингтон хоёр тоглосон. Энэ 2 залуу одын ачаар уг киног хийх эрхийн төлөө жинхэнэ тэмцэл өрнөсөн. Уг тэмцэлд Netflix асар өндөр 30 сая доллар төлж ялжээ.

Малькольмын шинэ киноны нээлтийг амжилттай хийсний дараа залуу хосууд Малькольм, Мари нар нам гүм байгальд орших сайхан байшиндаа буцаж иржээ. Цагаан арьст шүүмжлэгчид түүнийг “Шинэ Спайк Ли эсвэл Барри Женкинс” гэж нэрлээд амжсан бөгөөд Малькольм тэдэнтэй баяр тэмдэглэж энэ сайхан үдшийг өнгөрөөхөд бэлэн байлаа. Гэвч Мари ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур бяслагтай гоймон хийн, уур уцаараа нуух гэж оролдож байв. Хэсэг хугацааны дараа Малькольм өөрийх нь ялалт Марид баяр баясал авчрахгүй байгааг анзааран, юу болсон талаар түүнээс асуухад Пандорын хайрцаг нээгдэн, шөнө дунд хүртэл хааж чадахгүй.

“Киног хар цагаанаар хийсэн. Марцель Ревын камер байшингийн гаднаас, шилэн хананы цаанаас эргэлдэн авсан нь хэчнээн хязгаарладмал орчин ч гэсэн хөнгөхөн, аятайхан мэдрэмжийг төрүүлдэг.  Ийм байрлалаас баатруудыг харах нь таатай ч, жаахан даралт үзүүлэхэд энэ сайхан зүйлээс аймшигтай зүйл урсан гарахыг харахад илүү сонирхолтой”.

Левинсон кино шүүмжлэгчдээс хувийн өшөөгөө авах гэж уг киног ашиглаж байна. Кино шүүмжлэгчид түүнийг зөвхөн хар арьстай найруулагчидтай харьцуулдаг нь далд арьс өнгөөр ялгаварлах үзэл гэж Малькольм доог тохуу хийдэг. Түүний арьсны өнгөнөөс болоод нийгэм түүнээс зөвхөн улс төрийн кино хүлээдэг гэж гашууддаг. Шүүмжлэлийн талаар баатруудын хэлж байгаа үг онцгой зүйл байхгүй, заримдаа Вашингтоны хэт их сэтгэл хөөрөл харуулж байгаатай авцалдахгүй байна. Тэрээр саяхан тоглосон “TENET” кинонд сэтгэлийн хөөрөл илэрхийлэх боломжгүй байсныгаа энэ киногоор нөхөж байна. Тийм ээ, шүүмжлэгчид өөртөө хэт итгэлтэй, бас тийм ч ухаантай хүмүүс биш. Заримдаа хоосон зүйлээс утга хайх гэж оролддог. Үүнийг бүгд мэднэ, энэ бол нээлт биш.

Найруулагчийн энэ байр сууриас болж “Малькольм ба Мари”-д тойм бичихэд хэцүү. Өөрийн эрхгүй шүүмжлэлийн тухай шүүмжлэлийг шүүмжлэх болно. Энэ тоглоомд ялагч болох хэцүү. Сөрөг, эерэг юу ч бичлээ гэсэн найруулагчийн хэлснийг батлах болно. Левиносон өөрийн баатрын дүрээр дамжуулан Америкийн сэтгүүлчдийн улс төрийн хандлагыг шүүмжлэг, woke culture-г шоолон, зохиолчийн зорилго бүрийг арьс өнгө, гарал үүслээр нь тайлбарлаж болохгүй гэж шүүмжилж байна. Тийм байж болох ч, Левинсон болгоомжтой байр сууриа илэрхийлсэн- цагаан арьст найруулагч харуудын тухай кино хийж, үүгээрээ дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна гэдэг шүүмжлэлээс тэр урьдчилаад өөрийгөө хамгаалсан. Энэ нь Америкийн шүүмжлэгчдэд илт таалагдахгүй, тэр тусмаа зарим нэг нэр нөлөө бүхий хэвлэлийн авторууд, Малькольм Мариг буруутгаж байгааг өөрсдийг нь хэмээн хүлээж авч байна. Би бодохдоо өөрсдийгөө жоохон хошигнож хүлээж авбал амархан байх болов уу?

Малькольмын уур Маригийн зарим нэг хурц тайлбарыг жаахан хөргөдөг. Тиймээс тэдний хэрүүл маргаан найруулагчийн өөрөө өөртэйгөө ярьж байгаа яриа шиг. Гэвч энэ зоосны нэг тал. Өөрийн гэсэн санаа байхгүй учираас гол дүрийг өөрөөс нь хуулбарлан бүтээсэн хэмээн Мари найз залуугаа буруутгана. Малькольм түүнийг хувь хүний хувьд хулгайлаад зогсохгүй, шагналын үеэр түүнд талархаагүй. Энэ бол Зендайн анхны драмын дүр, Вашингтоны уур уцаарын дэргэд түүний хөндий, хүйтэн байдал, уураа барьж байгаа нь хамаагүй үнэмшилтэй харагдаж байна. Баатруудыг хэрүүл рэп-баттл шиг, ээлж ээлжээрээ нэг нэгнийгээ, удаан нуусан үнэн, аймшигтай доромжлолоор бөмбөгдөж гарна.

Киноны хэмнэл өөрчлөгдөхгүй, хэрэлдэж, эвлэрээд, хэрэлдэж, эвлэрнэ. Цаашлах тусмаа Левинсонд үргэлжлүүлэх үнэн шалтгаан олдохгүй, гэхдээ зарим нэг хэсэгт сайн хийгдсэн учраас хамтын амьдрал яагаад дуусашгүй дайн шиг байдгийг ойлгож эхэлнэ. Жүжигчид сайн тоглосон ч, Левинсон шинэ Кассаветис болж чадсангүй, “Малькольм ба Мари” хичнээн сайн болсон ч, бүрэн бүтэн байдал дутуу байна. Уг кино нь сценарийн хөгжилтэй дасгал шиг болж. Тэгэхдээ зарим нэг хэсэгтээ ухаалаг, оновчтой болсон нь үе үе голд ортол мэдрэгдэж байлаа.

Эх сурвалж: www.tass.ru