Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон монголын түүхэнд хоёрдугаар сарын 15-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1606 оны энэ өдөр Мадрид хот өөрийн түүхэндээ хоёр дахь удаагаа Испанийн нийслэл болов. Үнэн нэр төрт гэх III Филипп 1578–1621 хаан нийслэлээ Вальядолид хотоос Мадридад нүүлгэх зарлиг гаргасан нь Писуэрги голын манан түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн учиртай гэнэ. Үнэн хэрэгтээ бол ордны хуйвалдаан газар авч байснаас үүнийг хийсэн ба дөрөвдүгээр сар гэхэд нийслэлийг Мадридад шилжүүлж дуусгасан байв.Сонирхолтой үүнээс таван жилийн өмнө хаанд Мадридын  хатуу өвөл таалагдаагүй гээд тэрээр ордноо Вальядолид хотод Мадридаас авчирсан юм. Анх Мадридад нийслэлийг 1561 онд Толедо  хотоос шилжүүлжээ. Толедо гэх сайхан хотод тэлэх газар нутагтай байсан бол тэр Испанийн нийслэлээр үргэлж үлдэх байсан гэж түүхчид ярьдаг. Мадридад нийслэл шилжин ирсний дараа 1625 онд түүний хүн ам тав дахин өсч 100 мянга болсон байлаа.  Хамгийн сүүлд 1936 онд Иргэний дайн ид явагдаж байхад Испанийн гол хотоор Валенсийг зарласан байгаад 1939 онд нийслэл нь дахиад л Мадридад ирсэн юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1870.02.15. АНУ-д Механик инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох анхны сургууль болох Стивенсийн Технологийн хүрээлэн байгуулагджээ.

1879.02.15. Эмэгтэйчүүдийн эрх: АНУ-ын Ерөнхийлөгч Рудерфорд Б.Хейс эмэгтэй хүнийг прокуророор ажиллах хуулинд гарын үсэг зурав.

1921.02.15. Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав 1921 оны 2 дугаар сарын 15-нд Ерөнхий сайдаар томилогдов. Тэрээр удалгүй сар гаруйханы дараа гуравдугаар сард албан тушаалаасаа огцоржээ.

1923.02.15. Грек улс Европ тивээс хамгийн сүүлд Григорийн он тоололд шилжжээ.

1946.02.15. АНУ-ын Филаделфи хотод орших Пеннсилванийн их сургуульд анхны электрон компьютерийг ашиглажээ.

1989.02.15. ЗХУ-Афганистаны дайн: ЗХУ-ын засгийн газар Афганистан улсаас цэргээ гаргах шийдвэр гаргав.

1991.02.15. Чехословак, Унгар, Польш улс чөлөөт худалдааны системд шилжихээр болжээ.

Эх сурвалж www.zms.mn