Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон монголын түүхэнд хоёрдугаар сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1502.02.14.Испанийн Гранада хотыг Муслим үндэстнүүд эзэлж, улмаар тус улсаас Католик шашныг гаргав.

1655.02.14.Испанийн арми Мапуче омгийн цэргийн хүчийг бут цохиж, одоогийн Чили улсад хяналтаа тогтоожээ.

1778.02.14.АНУ-ын төрийн далбааг анх удаагаа гадаадын хөлөг онгоц дээр мандуулав. Тухайн үед Францын мэдлийн хөлөг онгоц дээр мандуулж, улмаар ёслолын буудлага үйлдсэн байна.

1849.02.14.Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.

1852.02.14.Дэлхийн хамгийн анхны хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.

1876.02.14.Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл телефон утасны патентыг авчээ.

1879.02.14.Номхон далайн дайн: Чилийн цэргийн хүч Боливийн боомт хот болох Антофагаста хотыг эзлэн авав.

1899.02.14.АНУ-ын Холбооны сонгуульд анх удаа санал тоолох машин ашиглаж эхлэв.

1903.02.14.АНУ-ын Худалдаа, хөдөлмөрийн яам байгуулагджээ.

1912.02.14.Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов.

1918.02.14.ЗХУ албан ёсоор Григорийн тоололд шилжив.

Эх сурвалж www.zms.mn