Импорт 14 хувиар багасжээ

0
хуваалцах
543
үзсэн

Б.НАМУУНТАМИР

Монгол Улсын импорт 2020 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14 хувиар буюу 834 сая ам.доллароор багасжээ.

Үүнд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн зургаа, нефтийн бүтээгдэхүүн зургаа, хэрэглээний бүтээгдэхүүн нэг хувиар буурсан нь нөлөөлсөн гэж Монголбанк мэдээлэв.

Өнгөрсөн оны эхний 12 сарын гүйцэтгэлийг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулбал, нийт импорт 834 сая ам.доллароор багассан. Тодруулбал, машин, механик тоног төхөөрөмжийн импорт 376 сая, дизель түлш, нефть бүтээгдэхүүний импорт 349 сая, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 88 сая, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний импорт 30 сая ам.доллароор багассан үзүүлэлттэй байв.