Төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахыг анхаарууллаа

0
хуваалцах
747
үзсэн

Т.САЙХАН

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга  Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, дүүрэг хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзаж, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.  Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ковидийн цар тахлын үед иргэдийг хамгаалах, эдийн засгийг сэргээх арга хэмжээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр дурдсан юм.

Энэ удаагийн хөл хорионы хязгаарлалтаар халдварын тархалтыг хумихад дүүрэг хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой гэдгийг тодотгов. Тэрээр “СОVID-19 цар тахлын үед улстөржилт, талцалгүйгээр өргөн цар хүрээнд нэгдэн ажиллаж, хамтын хүчээр халдварыг даван туулах болно. Үүний тулд дүүрэг хороо хэсгийн дарга нар иргэдээ үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн зохион байгуулалтайгаар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Цаашид эдийн засгийг сэргээх бодлого баримталж бүх нийтийн хөл хориог хязгаарлалгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ удаагийн хязгаарлалтыг өндөр зохион байгуулалтайгаар хийх болно. Иймд цар тахлын эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой” хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Цэрэнпүрэв
Энэ Амарсайхан шадар сайдын хэлсэн үг маш зөв Хорооны дарга нар ямарч ажил хийдэггүй Иргэдийн нүдэнд огт харагдаггүй нэг их улс төржсөн хүн байдаг Баянзүрх дүүргийн 1-р хорооны даргыг даруй солих учир нь Сонгохдоо хөтөлбөрөө танилцуулаагүй шүү дээ Одоо солих гэхээр Ковид-19 гээд байдаг гэтэл манай 1-р хороонд ковид илрээд байдаг Бил их айдастай байна. Одоогийн дарга Отгочулуу бил үү юу ч хийгээгүй СӨХ дарга Галбадрахыг солихгүй бол бид хэцүү байгаа Байрны орц цэвэрлэгээ муу байгаа байрандаа жижүүргүй Нэг санал байна СӨХ-үүдийн цэвэрлэгээг цэвэрлэгээний компаниудаар хийлгэх Тэгээд мөнгийг нь СӨХ-өөс гэрээлэн гүйцэтгэх гэрээ хийж төлүүлэх чухал бна Тэгвэл арай хариуцлагатай ил тод байх