PCR шинжилгээний хариуг өдөрт нь гаргах үүрэг өгөв

0
хуваалцах
733
үзсэн

С.САРУУЛ

Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь коронавирусийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд очиж ажиллав. Энэ үеэр шинжилгээний баг, эмнэлгийн албан хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг  Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө. Тэрээр "Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж байна. Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад ердийн ажлын цагаар өглөөний 09:00-17:00 цагийн хооронд л сорьц авна гэсэн амралтын байдалтай ажиллаж болохгүй. Эрүүл мэндийн сайд шинжилгээний хариуг өдөрт нь гаргах, шинжилгээний цэгүүдийн цагийн хуваарийг уртасгах ажлыг нэн даруй хий" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn