Б.ОЮУНЗУЛ

Улсын драмын эрдмийн театр түүхт 90 жилийнхээ ойг угтан нийт уран бүтээлчдийнхээ дунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит “Театр 90-Монолог 2021” уралдааныг 12 сард зарласан. Уралдааны шалгаруулалтыг өнөөдөр COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахин Театрын тайзнаа цахим хэлбэрээр анх удаа явуулж байна. Уралдаанд нийт 25 уран бүтээлчдийн үзүүлбэр ирсэн бөгөөд энэхүү уралдааны эцсийн шалгаруулалтыг тусгай комисс буюу УДЭТ-ын найруулагчдын зөвлөл шүүн дүгнэж шилдгүүдийг тодруулан энэ сарын 10-нд шагналыг гардуулна.      

Эх сурвалж: www.polit.mn