Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 5-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Криштиану Роналду душ Сантос Авейро 1985 оны хоёрдугаар сарын 5-нд Фуншал  хотод  мэндэлжээ. Тэрээр Португалийн хөлбөмбөгчин бөгөөд  Испанийн Реал Мадрид клубт болон Португалийн шигшээд тоглодог. Роналду  2009 онд 80 мянган фунтаар Реал Мадридад худалдагдсанаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Тэрээр торгуулийн цохилтыг  маш сайн цохидог. Реал Мадридад олон гайхалтай гоол хийсэн. Тэрээр Nike компанитай хамтран CR7 брендийг гаргасан юм. Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр таван удаа тодорсон юм.  Ballon d'Or нэрээрээ Дэлхий нийтэд танигдсан энэхүү шагнал нь тухай жилийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд очдог бөгөөд 2017 оны Дэлхийн шилдгээр тав дахь удаагаа тодорч байгаа португаль эрийн хувьд ийнхүү Лионель Месситэй тэнцэж, дээд амжилтыг хамтдаа эзэмших болжээ. 

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1818.02.05. Швед-Норвегийн хаант улсын эзэн хаанд Жеан-Баптист Бернодотт өргөмжлөгдөв.

1852.02.05. Хаант Оросын Санкт Петербург хотод Эрмитажийн музей олон нийтэд үүд хаалгаа нээв.

1859.02.05. Оттоманы эзэнт гүрний автономит муж болох Валлачиа болон Молдави нэр нэгдсэн вант улс байгуулав.

1909.02.05. Бельгийн эрдэмтэн Лео Бейкэланд "бейкэлайт" бодисыг лабораторид гарган авсан нь дэлхийн анхны синтетик хуванцар материал болсон юм.

1917.02.05. Мексик улсад одоо мөрдөгдөж буй үндсэн хууль батлагдаж тус улс холбооны бүгд найрамдах улс болсон юм.

1919.02.05. Алдарт жүжигчид болх Чарли Чаплин, Мери Пикфорд, Дуглас Фейрбэнкс, Д.В.Гриффит нар нэгдэж "United Artists" компанийг байгуулав.

1939.02.05. Генералиссмус Франциско Франко Испанийн удирдагч болов.

Эх сурвалж www.zms.mn