Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 31-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Нэгдүгээр сарын 31-нд олон улсын уран дархны өдөр болдог. Уран дархнууд нэгдүгээр сард л өөрсдийн тамга тэмдгийг бүртгүүлдэг учраас энэ өдрийг баяр болгон тэмдэглэхээр болсон байна. Уран дархны мэргэжил эртнийх бөгөөд МЭӨ VII зуунд зэс гоёлыг хийснээр дархан гэх мэргэжил бий болсон байна. Манай улсын хувьд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигийг гаргасан байна.  Энэ зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жилд нэг удаа, 7 дугаар сарын эхний 15 хоногт багтаан зохион байгуулж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад үүрэг болгосон байна. Ингээд та бүхэндээ ер бусын бөгөөд хамгийн үнэтэй эдлэлүүдийг сонирхуулж байна. Хамгийн үнэтэй, ер бусын гоёл чимэглэл нь 8601 ширхэг очир эрдэнэ шигтгэсэн цагаан алтан хохимой толгой юм. Энэ урлагийн бүтээлийг Английн Дэмьен Херст хийгээд 50 сая доллараар заржээ. Мөн Фабержегийн өндөг Зимнее гэх гоёл чимэглэлийг  II Николайн захиалгаар бүтээжээ. Өндөгийг бүтээсний хөлсөнд Карлын ордон 24000 рубль авсан гэдэг.Энэ бүтээлийг Нью-Йоркийн “Кристис” дуудлага худалдаагаар 2002 онд Катарын эмир Хамад бин Халиф Аль Тани худалдан авсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1897.01.31. Чехославын худалдааны нэгдсэн хороо Прага хотноо байгуулагдав.

1942.01.31. Дэлхийн хоёрдугаар дайн Малаяагын тулаанд холбооны арми Японы армийг буулган авав.

1946.01.31. Югослав улс шинэ хууль батласнаар Босни Герцеговина, Хорват, Македон, Монтенегро, Серби, Словени улсыг багтаасан Югославын холбооны улсыг байгуулжээ.

1949.01.31. "Энэ бидний хүүхдүүд" нэртэй анхны савангийн дуурь NBC сувгаар гарч эхэлжээ.

1961.01.31. Меркюри төсөл: Хам де Шимп хөлөг сансрын уудамд гарав.

1966.01.31. ЗХУ Луна 9 хөлгийг сансарт хөөргөжээ.

1968.01.31. Вьетнамын дайн: Сайгон дахь АНУ-ын элчин сайдын яаманд Вьет Конгын дайчид халдав.

1968.01.31. Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ.

1971.01.31. Аполло хөтөлбөр: Сансарын нисэгч Алан Шепард, Стюарт Рооза, Эдгар Митчелл нарын багтсан Аполло 14 хөлөг сарыг судлах зорилгоор хөөрчээ.

Эх сурвалж www.zms.mn