Х.ОЮУНБОЛД

АНУ-ын шилдэг загвар өмсөгч Белла Хадид шүтэн бишрэгчдээ алмайруулжээ. Тэрээр харь гаригийнхныг дууриасан зураг авахыг хайж байсан цуврал зураг авалтад оролцсон байна. Тэрээр энэ зурагаа загварын “V Магазин” сэтгүүлд зориулж авахуулжээ. Зурагаа авахуулахдаа загвар өмсөгч хөлнөөсөө толгой хүртэл мөнгөлөг будгаар будуулж бараг нүцгэлсэн байна. Мөн харь гаригийнхны хэв маяг, хэлбэр загвартай хувцастай зураг оржээ. Белла Хадид  нийгмийн цахим сүлжээнд тавьсан видео бичлэгтээ “Чиний санс­рын хөлөг миний гэ­рийн өмнөх зогсоолд газардлаа. Чиний түлхүү­рүүд хаана бай­на” гэж бич­сэн байна. Загвар өмсөгч бүсгүй зургийг нь авсанд талархаж байгаа­гаа сэтгүүлийнхэнд илэр­хийл­жээ. Мөн дагагчидтайгаа хосгүй авьяасаа харуулсан зурагнуудаа тавьжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)