С.САРУУЛ

Нийслэл Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг хуваарийн дагуу буцаах ажлыг аймгууд болон нийслэлийн Онцгой комиссууд хамтран зохион байгуулж байв. Энэ үеэр Ховд руу нийтийн тээврээр зорчсон хоёр иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Иймд халдвар авсан хоёр иргэн болон тэдэнтэй хамт зорчсон иргэдийг Улаанбаатар хот руу тусгай үүргийн онгоцоор буцаахаар болсныг Ховд аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн. Энэ дагуу Ховд-Улаанбаатар чиглэлд "Хүннү Эйр" компанийн онгоцоор дээрх иргэдийг татан авлаа.

Онгоц 13:46 минутанд Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газардсан. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажиллажээ.

Эх сурвалж: www.polit.mn