Б.ОД

Зон олны намын дарга Э.Одбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Тэрээр “Солонгос улсад олон Монгол хүн орлогогүй, хүнд нөхцөлд байна. Тиймээс хөл хориотой холбоотой Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Цэцэд хандахаар болсон. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг санаачилж,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн үйл ажиллагаа явуулсан. Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа тухай  өнгөрсөн оны тавдугаар сард Цэцэд хандсан ч авч хэлэлцсэнгүй.  Эрх баригчдын зүгээс асуудалд анхаарал хандуулаагүй.  Энэ  асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.   Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс энэ сарын 20-нд болсон жагсаалын үеэр турхирах үйл ажиллагаа зохион байгуулсан эсэхийг хууль хяналтын байгууллага яаралтай шалгахыг шаардаж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn