Б.ДОЛЖИНЖАВ

Сүхбаатар дүүргийн XVI хорооны нийтийн байрнаас  халдварын долоон тохиолдол илэрсэн талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлсэн.  Энэ нийтийн байранд халдвар голомтлон тархаж болзошгүй байгаа тул ойролцоох хороодод энэ сарын 28-ны 06:00 цаг хүртэл хөл хориог тогтоосон талаар Сүхбаатар дүүргийн Онцгой комисс мэдээллээ.

Тодруулбал, XVI хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа XV хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж,  XVII хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, XVIII хорооны Бэлхийн 35-р гудамжинд   энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох захирамж гарчээ. Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын зургаан баг ажиллаж эхэллээ.

Мөн дүүргийн I хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний хоёр баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.

Эх сурвалж:www.polit.mn