Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.26/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 12039 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан бол үлдсэн нь сүүлд гарсан гол

омтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байна. Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн  XVI хороонд байрлах нийтийн байрнаас долоон тохиолдол бүртгэгдсэн. Бусад тохиолдлууд нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрлээ.  Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1656 болсон. Үүнээс 1211 хүн нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 432 хүнээс маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа" гэлээ.

Дотоодын  халдвар 1151 /2021.01.26/

  • Улаанбаатар хотод-814 
  •  Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn