Б.ДОЛЖИНЖАВ

Хөл хориог сулруулсантай холбоотойгоор иргэд агаар салхинд гарах нь сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнээс үүдэн чарганаас унаж бэртэх тохиолдол гурав дахин нэмэгджээ. Тухайлбал, энэ сарын 8-21-нд цана, чарганаас үүдэлтэй 350 гэмтэл осол бүртгэгдсэн байна. Үүний 196 нь том хүн, 154 нь хүүхэд байгаа юм.

Мөн энэ сарын 8-14-нд 71 хүн цана, чаргаар гулгах үедээ гэмтсэн бол 15-21-нд энэ тоо 230 болж өссөний 129 нь хүүхэд байна. Ийн сүүлийн хоёр долоо хоногийн хугацааг харьцуулж үзэхэд чарганаас үүдэлтэй гэмтэл 3.2 дахин өссөн гэж Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Иймээс чаргаар гулгах үедээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn