Х.ОЮУНБОЛД

Машин чинь цасанд дарагдсан бол цаснаас хурдан салгаж цэвэрлэх нь чухал аж. Удаан цагаар хүйтэн, чийгтэй нөхцөлд байх нь машинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ талаар “Okdiario.com” цахим хуудаст нийтэлснийг хүргэж байна.
Олон өдөр цасанд дарагдсан машины зай нь гэмтдэг. 
Мөн удаан хугацаагаар машиныг хэрэглэхгүй тохиолдолд зай нь дуусч болно. Түүнээс гадна зай нь хуучин бол хөдөлгүүрийг асаахад ампер нь дууссан байх боломжтой гэнэ. Тиймээс цасыг нь цэвэрлэсний дараа машинаа асаах шаардлагатай. Хуучин зайг удаан хугацаагаар цэнэглэх эсвэл шинээр солих ёстой аж.  Мөн цасаа цэвэрлэсний дараа машинаа асаахын өмнө яндан, хөдөлгүүрийн ажиллагааг шалгах хэрэгтэй. 
Хэрэв яндан нь бөглөрсөн тохиолдолд үхэлд хүргэж болох нүүрстөрөгчийн дутуу ислийг ороход хүргэнэ. Хөдөлгүүр дэх мөс нь машины хэсгийг гэмтээх боломжтой аж. Хамгийн сүүлд машины дугуйнд хуримтлагдсан мөс, цас нь машиныг тэнцвэрээ алдах, гэнэтийн осол гарах шалтгаан болдог байна. 
Зам дээр цастай үед цацдаг давс болон химийн бусад бүтээгдэхүүн цасанд шингэн холилдож болно. Гэвч энэ нь машиныг болон будгийг зэврүүлдэг байна. 
Түүнээс гадна машины эзэн анзаарахгүй байж болох ч машины тоормосны системд олон хөдөлгөөнтэй хэсэг байдаг. Тоормос нь гидравлик учраас хавчаараар дамжиж байгаа тоормос дахь шингэнд герметик тамгаар битүүмжилсэн байх ёстой. 
Мөн тооромсонд орсон цас нь лац дэвсгэрийг гэмтээдгээс гадна тоормосны шингэн алдагдахад хүргэдэг байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.26 МЯГМАР № 18 (6495)