З.БАТЦЭЦЭГ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ зориулж чухал мэдэгдэл хийх гэж байна гэж эдийн засагч Михаил Хазин хэллээ. Түүний бодлоор бол Ерөнхийлөгч улс орны эдийн засгийн өсөлтийн шинэ загварын талаар ярих гэж байна.

Одоо ОХУ-д эдийн засгийн консерватив буюу социалист парадигмын замаар эргэж орохоос татгалзах ямар ч боломж байхгүй гэж Хазин үзэж байна. 2012 оноос эхлэн баримталж байгаа либерал хандлага ОХУ-ыг мухардалд оруулав.  Тиймээс В.Путинд өөрчлөлт хэрэгтэй, учир нь капиталист нийгэм одоогоор Оросод тохирсонгүй.

Хазинд итгэх хэрэгтэй юу? Засгийн газрыг либералчуудаас цэвэрлэж, үндэстэн нийгэмд чиглэсэн төр бий болгох талаар ерөнхийлөгч төрийн тэргүүнд байгаа 20 жилийн хугацаандаа ярьж байна. 

-Жил бүр ерөнхийлөгч Холбооны чуулганд хандаж үг хэлдэг. Энэ жил мөн 2 дугаар сард болох чуулганаар эдийн засгийн талаар чухал мэдэгдэл хийнэ гэдэгт Эрх Чөлөөний Институтын захирал Федор Бирюков итгэлтэй байна.

-Гэхдээ ерөнхийлөгчийн эдийн засгийн сэдэв нь үзэл суртлын хувьд хувьсгалч шинж чанар агуулахгүй л болов уу. Путин үйлдлийг онолоос илүүд үздэг. Зарим нэг үйлдлийг үндэслэх шаардлагатай үед тэрээр үзэл суртлыг тодотгодог ч, хэзээ ч онолыг практикаас дээгүүр тавьдаггүй. Харин дараа нь улс төрчид, шинжээчид ерөнхийлөгчийн хэлснийг өөрсдийн үзэл суртал, нам, корпорац, хувийн үзэл дээр үндэслэн тайлбарладаг.

Бид эдийн засгийн томоохон өөрчлөлтийн чиг рүү явж байна гэж манай “Родина”намын гишүүн Михайл Хазины хэлсэнтэй би санал нийлж байна. Энэ ганцхан Оросод болж байгаа өөрчлөлт биш, дэлхий нийтээрээ ийм чиг хандлагатай байна. Хуучны либерал капитализм, хязгааргүй даяаршил, либерал улс төрийн ертөнц, үндэстэн дамнасан эдийн засаг өөр шинэ байдал рүү шилжиж байгаа нь илэрхий болжээ.

Ирээдүй судлаачид энэ ойрын ирээдүйг янз бүрээр л тайлбарлаж байна. Үнэлгээ өгч байгаа арга нь хичнээн өөрч шинэ ирээдүй бол өмнөхөөсөө хамаагүй хатуу, эрх чөлөө гэдэг ойлголт бүхий л утгаараа их өөрчлөгдөнө. Улс орны дотор болон геополитикийн тавцанд тэргүүлэх чиглэлийн нэг бол хиймэл оюун ухаан, олон нийтийн харилцаа, биотехнолог болж тодорхой хэмжээгээр дэлхийг “шинэ боолчлол” гэх нэг их хөгжилтэй биш цаг үе хүлээж байгаа.

Бүр товчхондоо бидний мэдэх барууны либерал ардчиллын оронд “бюромедиакрат” ирж байна гэсэн үг юм. Энэ их нарийн төвөгтэй нэгдэл. Улс төр, хүнд суртал, санхүү үйлдвэрлэлийн нөөц, олон нийтийг удирдаж хянах тоон мэдээллийн зэмсэг, хүнд нөлөөлөх биологийн шинэ технологи зэрэг бүгдийг багтаасан нэгдэл юм. Энэ өөрчлөлтүүд хамт олон, хувь хүний бүх салбарт ажиглагдаж байна. Цар тахал энэ процессыг их түргэтгэсэн. Шинэ дэлхийн улс төрийн бодит байдал олон талаараа өмнөх жилүүдийн антиутоп зохиолчдын хамгийн бараан таамаглалтай яг таарч байна.

Ийм байдалд Орос орон “боолчлогдсон үндэстэн” гэх олон улсын нийгэмлэгт орохгүй хамгаалж үлдэх, үндэсний сонирхол өөрийн эрх чөлөө, нийгмийн шударга ёс дээр үндэслэн өөрийн хөгжлийн чигийг тодорхойлох хэрэгтэй болж байна. “Бюромедиакратия” гэх дэлхийн хүн сүрэгт ташуурдуулан нэгдэхийг хүсэхгүй байгаа улс оронд боломжоороо энэ Орос замаа зааж, санал болгох. Үүний тулд шинэ нийгэм эдийн засгийн арга замыг бий болгох хэрэгтэй. Үүнд нь хуучны социализм, капитализм, либерализм практик утгаа алдсан байна.

-Хазин өөрийн үзэл бодлоо юугаар ч нотлоогүй учраас хэлэхэд хэцүү гэж Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн доцент Геворг Мерзоян хэллээ.

“СП”:- 2012 оноос эхлэн баримталж байгаа либерал хандлага ОХУ-ыг мухардалд оруулаа гэж Хазин үзэж байгаа?

-Би ер нь ийм уриа хэлдэггүй. Либерализм гэдэгийг чинь хүн бүр өөрийхөөрөө ойлгодог. Хэрвээ либерализмыг зах зээлийн эдийн засаг, хувийн өмч хөрөнгө гэж ойлговол нэг хэрэг. Хэрвээ либерализмыг протекционизмаас (Гүржид Саакашвилигийн шиг) бүрэн татгалзана гэж үзвэл сүйрэл.

“СП”:- ОХУ-д эдийн засгийн консерватив буюу социалист парадигмын замаар эргэж орохоос татгалзах ямар ч боломж байхгүй. Үүнтэй санал нийлж байна уу?

-Бидэнд үнэхээр консерватизмын элемент хэрэгтэй. Протекционизм, халамжийн төр. Үүнээс гадна хамгийн гол нь энэ бүгдийн хэрэгжилт нь бидэнд хэрэгтэй. Амьдралд биелэлээ олох. Хамгийн гол нь энэ бүгд бас дарга нарын “үндэсний” төсөл болж хувирахгүй байх хэрэгтэй. Госдум шууд нүдэн дээр тэр үндэсний гэх төсөл рүү чиглэсэн ерөнхийлөгчийн нэмэлт өөрчлөлтөөс татгалзсан.  

“СП”:- Дэлхийн удирдагчид шинэ эдийн засгийн загвар руу шилжих шилжилтийг зогсоож чадахгүй. Гэхдээ мэдээж Оросод нөлөөлөх оролдлого хийнэ гэж Хазин үзэж байна. Иймэрхүү өөрчлөлт Оросод боллоо гэж таамаглахад, тэд юу хийж чадах уу?

-Юу ч чадахгүй. Тэд юу ч хийх хэрэггүй. Бид дэлхийн санхүүгийн системд байгаа. Бидний зах зээл том биш (Хятадтай харьцуулбал). Бид ганцаараа системд тоглоомын шинэ дүрэм бий болгож чадахгүй. Дүрмийг нь дагахгүй гэж татгалзаж болно- тэгвэл бид тусгаарлагдана. Харамсалтай нь өөрсдийгөө булна л гэсэн үг.

“СП”:- Иймэрхүү өөрчлөлт өөр ямар эрсдэлтэй вэ? Их бага нь хамаагүй, залгамжлагчдаа энэ асуудлыг шийд гээд бүх эрсдэлийг нь үлдээх үү?

-Хэнд ч юу ч шилжүүлээд хэрэггүй. В.Путиний дараачийн хүн угаасаа түүн шиг нэр хүндтэй, хяналттай байж чадахгүй. Тиймээс хэцүү асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй. В.Путин шийдэж байсан- жишээ нь улс төрийн системыг өөрчлөх процесс эхлүүлсэн. Одоо эдийн засгаа шийднэ.

“Эдийн засгийн социалист загвар руу шилжихийн тулд В.Путинд томоохон мэдэгдэл хийх шаардлага байхгүй. Зүгээр эхлэхэд л хангалттай” гэдэгт улс төрч Андрей Милюк итгэлтэй байна.

-Өргөдөл бүр хаягтай. Энэ мэдэгдлийг хүлээж авах хүн нь арай ард түмэн биш биз дээ? Гэвч Кремль элитүүддээ найдсан хэвээр. Улс төрийн субьектив байдлыг ард түмнээс аль болох зайлуулахыг хичээдэг.

Иргэдийн засгийн газарт нөлөөлөх хамгийн сүүлчийн найдвар бол сонгууль. Үнэндээ хөлөөрөө сонгуульд ирэх: сөрөг саналаас илүүтэй сонгуульд ирэхгүй байхаас Кремль их айдаг. “Бүгдийн эсрэг” нэр дэвшигч ардчиллын системд багтаагүй цорын ганц хүн.

Хазин ямар нэгэн зүйл олж мэдсэн л байх, гэхдээ хүслээ бодит болгож харуулаад байна. Ерөнхийлөгч үг хандаж хэлсэн ч намар болох сонгуульд ард иргэдийн сонирхолыг төрүүлэх гэж л хэлэх байх. “Бүх муугийн жсрэг бүх сайныг” гэж В.Путин ямар нэгэн томоохон төсөл зарлалаа ч таван сарын тогтоол шиг л юм болно. Эсвэл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сонгуулийн өмнөх амлалт шиг л болно.

В.Путинд Оросын эдийн засагт социализмын элемент оруулах сонирхол ч байхгүй, боломж ч байхгүй. Ийм алхам эдийн засгийн элитүүд болох олигарх, хэт баячуудын дургүйг хүргэнэ. Энэ дайралтыг тэсэх Путины тэр баг хаана байна? Байхгүй. Гол албан тушаалуудад нөгөө л ультралибералууд байгаа. Чимээгүйхэн “социалист хууль” гаргах уу? Бас үгүй. Татварын дэвшилтэт цар хүрээг нэвтрүүлхэд хүртэл айж байсан. 2021 онд төрийн аж ахуйн нэгжийг хувьчлах төлөвлөгөө өөрчлөгдөөгүй. Путин энэ тухай 10 дугаар сарын сүүлд хэлсэн.

В.Путиний эдийн засгийг харах ойлголт өөрчлөн байгуулалтын үед бий болсон. Дэлхийн хөдөлмөрийн хэсэгт Орос орон түүхийн эд нийлүүлэгч байх байр суурь түүнд хангалттай. Дэлхийн элитүүдтэй зөрчилдөх, Путинийг мангас болгож ярьж байгаа нь түүний хүслээр болсон юм биш. Путиний Мюнхенд хэлсэн үг баруунд хандаж гомдлоо тунхаглан зарласантай ижил байсан. Бид та нарын хэлснийг хийсэн, та нар яагаад биднийг эгнээндээ оруулахгүй гэж нүүр бууруулж байгаа юм?

Дэлхий үнэхээр шинэ эдийн засгийн загвар руу шилжиж байгаа. Одоо эдийн засгийн гол нүүр царай улс үндэстэн биш, олон улсын корпорацууд болно. Итгэхгүй бол Трампаас асуу. Шинэ загварт Оросын байр суурь байхгүй. Энэ тал дээр үнэхээр Путин консерватор, гэхдээ Хазины хүсэж байгаа шиг бишээ.

В.Путингийн засаглалын үед манай ард иргэдийн найдаж болох цорын ганц социализм бол “баячуудад зориулсан социализм”: үйлдвэрүүд олигархын өмч хэвээрээ. Гэхдээ тэнд үндсэндээ санааны төлөө л ажиллана.

 

Эх сурвалж: Свободная пресса