С.САРУУЛ

2021 оны нэгдүгээр сарын 24-ны 11:00 цаг

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт бүртгэгдсэн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-наас танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-нд  12848 хүнд коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд Улаанбаатар хотын 16 хүнээс халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн II  хорооны нийтийн байрнаас халдварын есөн тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдол тухайн байранд очиж байсантай холбоотойгоор дээрх есөн тохиолдол илэрсэн. Иймээс энэ хэсэгт голомтын тандалт илрүүлгийг хийж эхэлсэн. Гэр хорооллын 400 гаруй өрхийн 1000 гаруй хүнд тандалт, шинжилгээг эхлээд явж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүл, ажлын газрын хүмүүсээс илэрсэн” гэв. Ингэснээр Улаанбаатарт 798 батлагдсан тохиолдол.  Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1627 байгаагаас 1149 хүн эдгэрч, 465 хүнийг эмчилж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд, 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.

Улаанбаатар хотод-798

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж: www.polit.mn