З.БАТЦЭЦЭГ 

-Буриад-Монголын хилийн нөхцөл байдлын талаар Бурядын хилийхэн байлбар хийж байна-

Монгол, Буриадын хилээр бараа, хувь хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ 2021 оны гуравдугаар сарын 31 хүртэл хүчинтэй. Коронавирусээс урьдчилан сэргийлж ийм арга хэмжээ авч байгаа гэж Буриадын хилийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

-Уг шийдвэрийг Монголын Засгийн газар дипломат төлөөлөгчөөрөө дамжуулж Буриадын хилийхэнд мэдэгджээ. Монгол-Оросын хилээр нэвтрэх хувь хүн, хөнгөн тээврийн хэрэгсэл, автобусны хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 30-аас эхлэн хязгаарлаад байгаа билээ. 2020 оны 11 дүгээр сарын 16-аас эхлээд Монголын Засгийн газраас Хиагт-Алтанбулагийн шалган нэвтрүүлэх цэгээр  нэвтрэх ачааны тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэрийг гаргасан гэж Буриадын хилийн албанаас сануулж байна.

Зарим тохиолдолд тээврийг Орос, Монголын талаас зөвшилцөн нэг хоногийн хугацаатай “тээврийн коридороор” нэвтрүүлж байгаа юм.  

202 оны 11 дүгээр сарын 16-аас хойш нийт 4 удаагийн “коридороор” транзит болон экспортын ачааны 200 гаруй ачаа тээвэр нэвтэрсэн гэж хилийхэн мэдээллээ.

Төмөр замын Наушки шалган нэвтрүүлэх цэгээр ачаа тээвэр хэвийн горимоор тээвэрлэгдэж байгаа гэв.

Эх сурвалж: www.baikal-daily.ru