Буриадад коронавирусын эсрэг вакцинд бүх нийтийг хамруулахаар бэлтгэж байна

0
хуваалцах
307
үзсэн

З.БАТЦЭЦЭГ 

Буриадад эрүүл мэндийн байгууллагууд нь коронавирусын эсрэг вакцинд бүх нийтийг хамруулахад бэлдэж байна. Вакцин хийх 21 цэг байгуулсан бөгөөд түүний 9 нь Улаан-Үдэд, 14 нь бусад бүс нутагт байгаа аж. Бүх бүс нутагт вакцин түгээлт хийж дууссан.

Үйл ажиллагааны зохицуулалт, вакцинжуулалтын аюулгүй байдлыг хангаж, хянах зорилготой ажлын баг байгуулагджээ. Зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдэхээр өдөр бүр ажиллаж байна.

-Цар тахлын эсрэг тэмцэх дорвитой арга бол хүн амыг вакцинжуулах. Одоогийн байдлаар энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн ажил болоод байна. Вакцинаар хамгаалах халдварт өвчний тоо улам нэмэгдэж байгаа. Сүүлийн 40 жилд хүн төрөлхтөн 70 гаруй шинэ халдварт өвчинтэй нүүр тулсан. Жил бүр хүнд аюултай халдвар гарч байна. Хэрвээ вакцин байгаагүй бол эдгээр өвчинтэй тэмцэхэд хэцүү байх байсан. Сүргийн дархлаа тогтоож байж бид вирусыг дарна. Тиймээс энэ тал дээр их анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж Буриадын ерөнхий эрүүл ахуйч Сергей Ханхареев хэллээ.

Өнөөдрийн байдлаар Буриадад Гам-Ковид-Вак I, II холимог найрлагатай векторт вакцин 18 492 тун ирээд байна. Бүртгэлийн мэдээллээр 3492 хүн вакцинд хамрагдаад байгаа аж. Вакциныг нэн түрүүнд эмнэлэг, нийгмийн ажилтнууд, багш нар хийлгэх юм. Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдсэнээр одоо 15 мянган үлдэгдэл вакцин байгаа юм байна.

Эх сурвалж: www.baikal-daily.ru