С.САРУУЛ

Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд гарсан. Шүүх хурал шинэ оны өмнө болох байсан ч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас түр хойшлогдоод байсан юм. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хаалттай болж, дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн М.Баттулгад 20 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулга нь хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өмнө нь талийгаачийг зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон байна.

Эх сурвалж: www.polit.mn