Б.ОД

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэний PCR шинжилгээний хариу эерэг  гарсан тул түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авсан гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Дүүргийн онцгой комисс  шинжилгээний баг яаралтай гарган тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авч байна.  Тиймээс тухайн орцны оршин суугчдыг албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг зөвлөлөө.

 Эх сурвалж:www.polit.mn