Б.ДОЛЖИНЖАВ

"Сонгдо" эмнэлэгт  үйлчлүүлэхээр очсон иргэнээс өчигдөр коронавирусын халдвар илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан тул сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулж, PCR шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Гэхдээ тухайн иргэнтэй "Сонгдо" эмнэлэг маш сонор сэрэмжтэй ажиллаж, үзүүлэхээр ирсэн хүнийг тэр дор нь тусгаарлаад, түргэвчилсэн тестээр шинжилсэн байна. Тиймээс хавьтлын тоо нь түүнд үйлчилсэн 3-4 ажилтнаас хэтрээгүй. Иргэнийг тусгаарласны дараа тухайн газарт эцсийн халдваргүйтгэл хийсэн тул "Сонгдо" эмнэлгийн ажил хэвийн үргэлжилнэ.Нийслэлийн дүүргүүдээс халдвар гарах эрсдэл өндөр байгаа тул бүгд дор бүрнээ халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байгаагд анхаарах шаардлагатай" гэлээ.

Эх  сурвалж:www.polit.mn