С.САРУУЛ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр ажил эрхэлж байсан иргэдийн 40 хувь нь хөл хорионы үед ажилгүй болжээ. Тодруулбал,  үйлдвэрлэлийн салбарт  48 хувь, үйлчилгээний салбар 34 хувь, хөдөө аж ахуйн салбарт 32 хувь байна.  Тиймээс цар тахал гарснаас хойш даатгалын сангаас олгож буй нөхөн төлбөр эрс  өсчээ.

Ажилгүйдлийн даатгалын сангаас 2019 онд 23064  даатгуулагч  43.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авч байсан бол 2020 онд 21374 даатгуулагчид 50.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгоод байна.  Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргаж буй иргэдийн тоо нэмэгджээ. 24 сараас доошгүй, түүнээсээ сүүлийн есөн сард нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байдаг. Ажилгүйдлийн тэтгэмжийг түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнө гурван сар авсан цалин, хөлсний дунджаас 45-70 хувиар тооцон ажлын 76 хоногийн туршид олгодог.

Эх сурвалж: www.polit.mn