Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.22/ өглөө. Улсын хэмжээнд пүрэв гаригт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд найман хүнээс халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 1592 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Долоон тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна.  Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Хас банк, Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг тул ажилчдыг тусгаарлан шинжилгээ авч байна. Хас банкны таван хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгааг өнөөдрөөс хийнэ. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан. БГД-ийн XII хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна.  БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байгаа” гэж ярилаа.

Дотоодын 1089 халдвар /2021.01.22/

  • Улаанбаатар хотод-756 
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn