Б.ДОЛЖИНЖАВ

Солонгос улсад гацсан иргэд маш хүнд нөхцөлд орсон тул иргэдээ яаралтай татаж авахыг шаардан тус улс дахь Элчин сайдын яамны гадаа жагссан билээ. Үүний дараахан Улсын Онцгой комисс энэ сард хоёр удаа БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татаж авахаар болсон. Тэгвэл өнөөдөр /2021.01.22/  эхний онгоц Солонгос руу нисч, иргэдээ татан авна. Энэ нислэгт арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм. Дараагийн тусгай үүргийн нислэг  энэ сарын 31-нд товлогдоод байна.

 Эх сурвалж:www.polit.mn