Б.ОД

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр /2021.01.22/  найман хурал болно. Эдгээрээс хамгийн сүүлд болох хурал нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Учир нь Дээд шүүх өнөөдөр хамгийн сүүлд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэх юм. Н.Номтойбаяр нарын гомдлыг энэ сарын 8-нд Дээд шүүх хэлэлцэх үеэр  шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хурлыг өнөөдөр хүртэл хойшлуулсан юм.

 Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасч, таван жил таван сар хорих ял оноосон.  Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм. Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.

Эх  сурвалж:www.polit.mn