Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1992 оны энэ өдөр Сансар судлалын Шатл хөтөлбөрт багтсан цорын ганц эмэгтэй хүнээр Канадын багш Роберта Бондар сонгогдож байжээ. Та бүхэндээ Роберта Бондарын талаар товч мэдээллийг хүргэж байна. Роберта Бондар нь эмч хүн юм. Мэдрэлийн системийн мэдрэл судлаач, мэдрэлийн системийн судлаач нэгэн. Тэрээр 10 гаруй жилийн турш НАСА сансрын анагаах ухааны тэргүүн байжээ. 1983 онд сонгогдсон Канадын зургаан сансрын нисгэгчдийн нэг байсан. 1992 онд Роберта Бондар Канадын анхны эмэгтэй, Канадын хоёр дахь сансрын нисгэгч болсноор сансарт ниссэн. Тэрээр сансарт найман өдрийг өнгөрөөжээ. Роберта Бондар сансарт ниссэнийхээ дараа Канадын Сансрын агентлагийн зүгээс гараад цааш нь судалгаа явуулсан байна. Тэр мөн байгалийн зурагчин болох шинэ карьераа эхлүүлсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1905.01.22. Санкт Петербург хотноо цуст бослого дэгдэв.

1917.01.22. АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уилсон дэлхий дахинд энх байдал тогтоохыг олон улсад уриалав.

1919.01.22. Бүгд найрамдах ардчилсан Украйн улс болон Баруун Украйны үндэсний бүгд найрамдах улс хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр Украйн нэгдэх болов.

1924.01.22. Их Британийн сонгуульд Хөдөлмөрчдийн нам олонх болж тус намаас Рамси МакДональд ерөнхий сайд болжээ.

1941.01.22. Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Италийн Тобрук хотод "Луужин" ажиллагаа зохион байгуулж мэдэлдээ авав.

1963.01.22. Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Элизейн тунхаг батлагдав.

1968.01.22. Сарыг тойрч хөөрөх зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.

1984.01.22. Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай хувий компьютер олны анхаарлыг татсан юм.

Эх сурвалж www.zms.mn