Орчин үед хүний амьдралын хэрэгцээ нэмэгдэж, үүнийг даван туулахын тулд бие махбодь болон оюун санаагаа дайчилж байна.  
Хүний амьдралд  тохиолдож  буй дарамт бүхий үйл явдал, өөрчлөлтийг даван гарахын тулд бие сэтгэцийн зүгээс гарч буй хариу урвал юм. Удаан хугацаагаар стресстэй явах нь эрүүл мэндийг доройтуулж, бие сэтгэлийн тэнхээ барагдан өвчлүүлдэг тул чимээгүй алуурчин  гэх өвчний ангилалд  оруулдаг. 
Стресс нь эерэг сөрөг ямар ч нөлөөллийг үзүүлж болдог.  Эерэг  стресс нь асуудлыг даван туулахад түлхэц  өгч  амжилтад  хүргэж  болдог.  Стрессийн голомт  уураг тархинд байснаар  зүрх  судас, сэтгэцийн өвчин, ходоод  гэдэсний  шархлаа  гэсэн  стрессийн гаралтай өвчин үүсэх үндсэн нөхцөл  нь  болдог.

 Халдварт  саа өвчнөөс  хүүхдээ  СЭРГИЙЛЬЕ!

 

Полиомиелит  буюу  халдварт  саа  өвчин  нь  полиовирусаар   үүсгэгддэг,     тархи нугасны  хөдөлгөөний  эсүүдийг...

wХАЛДВАРТ САА ӨВЧИН НЬ:  полиовирусаар үүсгэгддэг, тархи нугасны хөдөлгөөний  эсүүдийг гэмтээж саажилт үүсгэдэг, халдвар түгээмэл үед бага насны хүүхдэд  элбэг  тохиолдож  байсан халдварт өвчин юм. Дэлхий дахинд энэ өвчнийг бүрмөсөн устгах ажил амжилттай хэрэгжиж байгаа боловч халдварын тархалттай  улс орноос имортлогдох аюул байсаар байна.

wХАЛДВАРЛАХ ЗАМ:  Вирус  бохир гар, амаар дамжин ходоод болон бусад эрхтэнд  халдварлаж ихэнхдээ өтгөнөөр гадаад орчинд долоо хоног ялгардаг.

wШИНЖ ТЭМДЭГ:  Поливирусын  халдвар тээгчдийг  1  орчим хувьд саажилт үүсдэг. Ихэнх тохиолдолд халдвар тээгчдэд томуу төст өвчний шинж тэмдэгтэй адил хоолой хөндүүрлэх, халуурах, ядрах, бөөлжих, дотор муухайрах, толгой өвдөх, гэдэс, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илрэнэ.

wОНОШИЛГОО:  Вирус судлал, ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулна.

wУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:  Халдварт саа өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр төрлийн вакцин хэрэглэдэг.

Халдварт саа өвчний эсрэг вакциныг  (халдварт саа өвчний эсрэг уудаг амьд вакцин) хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор ба 2,3,4 сартайд уулгана. Монгол улс халдварт саа өвчний эсрэг дархлаажуулалт, лаборторийн тандалтыг амжилттай гүйцэтгэснээр 2000 онд “Халдварт саа өвчин бүрэн устсаныг баталгаажуулсан гэрчилгээ” авсан. Гэвч халдварын сүүлийн голомт болж буй Афганистан, Пакистан,Нигери улсаас полиовирус зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй тул халдварт саа өвчний эсрэг вакцинд идэвхтэй хамрагдаарай.

Сувилагч  Б.Уянга,  Б.Одгэрэл, Д.Бадамгарав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.22 БААСАН № 16 (6493 )