Монгол, Казахстаны тал Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд 2020  онд гарын үсэг зуржээ.  Үйлдвэр барих төслийн явцын талаар “Эрдэнэс Алт ресурс” компаниас дараах мэдээллийг өгч байна.
“Засгийн газрын 2020-2024 оны үйл  ажиллагааны хөтөлбөрт Үнэт металл цэвэршүүлэх  үйлдвэрийг 2023 оны гуравдугаар улиралд  ашиглалтад оруулахаар тусгасан. Төслийг эдийн засгийн үр өгөөж гэхээсээ  илүүтэйгээр стратегийн ямар өндөр ач  холбогдолтой гэдгийг нь онцлох хэрэгтэй болов уу. Гадаадын сайн туршлагаас үзвэл “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд  жилд таваас дээш тонн үнэт металл цэвэршүүлдэг  үйлдвэр ашигтай ажилладаг гэсэн тооцоо бий.  Манай үйлдвэр жилд 75 тонн үнэт металл  цэвэршүүлнэ. Салхитын орд ашиглалтад орсноор  бид жилд 25-30 тонн мөнгө цэвэршүүлэх боломж  бүрдэж байна. Мөн мөнгөний ордуудад цагаан  алтны бүлгийн металл өндөр хувиар агуулагдах  магадлал байдаг бөгөөд Монгол Улс түүхэндээ  анх удаа цагаан алт цэвэршүүлэх гэж байна” гэдгийг мэдээлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.22 БААСАН № 16 (6493 )