Т.САЙХАН

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Тодруулбал, энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн.

Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг мөн чөлөөлсөн., төдийгүй УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөөд буй. 

Эх сурвалж:www.polit.mn