Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /01.21/  болж, У.Хүрэлсүх  танхимаараа огцрох санал гаргасныг Засгийн газрын гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Засгийн газрын хуралдаан нэг цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилжээ. Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайдын өрөөнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж мөн саналыг дэмжжээ.

Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн шийдвэр гаргасан гэх мэдээллийг эх сурвалжаас авлаа.

Эх сурвалж:www.polit.mn