Т.САЙХАН

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б. Цэцэгсайханыг томилохоор болжээ.  Тэрээр ЭМ-ийн сайд асан А.Цогцэцэгийн үед зөвлөхөөр нь ажиллаж байсан.

Өнгөрсөн намар УИХ-ын чуулганы хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу Эмийн зохицуулалтын агентлагтай болохоор тусгасан. Энэ дагуу Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулсан.

Тус газар нь Монголчуудын хэрэглэж байгаа бүхий л эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, хэрэглээнд нэгдсэн хяналт тавьж ажиллах юм.

Эх сурвалж:www.polit.mn